Шууд Chart

Боксчид Японд хамтарсан бэлтгэл хийнэ

2019-05-15 10:21:50

“Токио-2020” хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын Шизоүка мужийн Шимада хотын орлогч дарга Үшио Шинго, олимпийн хэлтсийн дарга Ота Наоки, албаны дарга Чихоми Мацумото, нарийн бичгийн дарга Акира Като, мэргэжилтэн Б.Бадмаа нар манай улсад ирээд байна.

Айлчлалын хүрээнд Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчдын 2019, 2020 оны олимпийн хамтарсан бэлтгэлийн талаар санал солилцож, хамтран ажиллах гэрээ байгуулах зорилготой байлаа.

Энэ дагуу БТСГ-ын удирдлагуудтай уулзаж, дараа нь Монголын боксын холбооны төлөөлөлтэй санал солилцсоны үндсэн дээр “Гурван талт гэрээ”-г байгууллаа.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд БТСГ-ыг төлөөлж Гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Монголын боксын холбоог төлөөлж Монгол улсын гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, Шимида хотын орлогч дарга Үшио Шинго нар оролцлоо.

Гэрээнд гарын үсэг зурснаар Монголын боксын эрэгтэй эмэгтэй шигшээ багийн 12 тамирчин, гурван дасгалжуулагч мөн эрдэм шинжилгээ, судалгааны гурван ажилтан ирэх долдугаар сарын 19-28-нд Шимида хотод Японы насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багтай хамтарсан бэлтгэлд оролцох юм. Хамтарсан бэлтгэлийг хугацааг товлохдоо баг тамирчдаа Японы долдугаар сарын уур амьсгалд дасгах, дасан зохицох чадвар хэр байгааг судлах, шинжлэх зорилготой юм. Учир нь “Токио-2020” зуны олимпийн XXXII наадам долддугаар сарын 24-нд эхэлнэ.

Харин 2020 оны хамтарсан бэлтгэлийг талууд харилцан санал солилцсоны үндсэнд нэгдүгээр сард байхаар тохиролцоо. Гэхдээ энэхүү гэрээ ирэх наймдугаар сард баталгаажих буюу Шимида хотын дарга өөрийн биеэр хүрэлцэн ирж гарын үсэг зурах юм байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Боксчид Японд хамтарсан бэлтгэл хийнэ  
Үзсэн: 316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-15 12:17
Манайхан айхтар үзэглээд л сүртэй юм болох нь юу л бол. Нэг том гар дээгүүр яваад байгаа бодлого л байна даа судлах хэрэгтэй.Боксыг ч манай улс гадны улс орноор заалгахгүй болсон байхаа

Бидэнтэй нэгдээрэй