Шууд Chart

Өвөрхангай аймгийн хэмжээнд 7600 га талбайд тариалалт хийнэ

2019-05-15 11:41:25

Энэ онд Өвөрхангай аймаг 7603 га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн бөгөөд үүнээс үр тариа 6980 га, төмс 391 га, хүнсний ногоо 232 га талбайд тариалах юм.

Өчигдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 2200 га талбайд тариалалт хийж, Үүнээс улаан буудай 2100 га, төмс 77.2 га, Хүнсний ногоо 30 га-д тус тус тариалж, улаан буудайн тариалалт 31.1 хувь, төмс 19.7 хувь, хүнсний ногооны тариалалт 12.9 хувийн биелэлттэй байна.

Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн Сайдаас аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргатай 2019 онд хамтран ажиллах гэрээнд үр тариа 6980 га-д тариалах үүнээс 6740 га-д улаан буудай, 100 га-д арвай, 140 га-д овьёос, тосны ургамал 650, малын тэжээл 850, төмс 391 хүнсний ногоо 232 га-д тус тус тариалахаар тусгасан.

Намар 8343 тн үр тариа үүнээс улаан буудай 8088 тн, арвай 115 тн, овьёос 140 тн, тосны ургамал 520 тн, малын тэжээл 1700 тн, төмс 4688 тн, хүнсний ногоо 2784 тн тус тус хураан авах зорилт дэвшүүлэн хаврын тариалалтын бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. 

 


Өвөрхангай аймгийн хэмжээнд 7600 га талбайд тариалалт хийнэ  
Үзсэн: 82 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй