Шууд Chart

Эх барихын яаралтай тусламжийн сургалтын өрөөг байгууллаа

2019-05-15 11:46:12

НҮБ-ын Хүн амын сангаас Өвөрхангай аймгийн БОЭТ-д 38.5 сая төгрөгийн өртгөөр Эх барихын яаралтай тусламжийн сургалтын өрөөг байгууллаа. Тус сангийн тэргүүн Каори Ишикава, Шадар суурин төлөөлөгч А.Илиза тэргүүтэй хүмүүс өнөөдөр Арвайхээр хотноо ажиллаж, сургалтын танхимд зориулан зайн сүлжээний тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар уг сургалтын танхимд онолын мэдлэг авах хэмжээнд мэдлэг, чадвараа дээшлүүлж байсан бол одооноос дадлагын биетүүд дээр ажиллаж, ур чадвараа сайжруулах боломж бүрдэж байна.

Мөн Эх барих, эмэгтэйчүүдийн эрчимт эмчилгээний өрөөнд 8.5 сая төгрөгийн өртөг бүхий яаралтай тусламжийн зайн зөвлөгөө өгөх сүлжээний тоног төхөөрөмжийг суурилууллаа. Ингэснээр эмчлүүлэгчдэд хүндрэл гарсан тохиолдолд 24 цагийн аль ч хугацаанд тухайн төхөөрөмжөөр ЭХЭМҮТ-тэй холбогдон зөвлөгөө, тусламж авах боломжтой болж байна.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ


Эх барихын яаралтай тусламжийн сургалтын өрөөг байгууллаа  
Үзсэн: 104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй