Шууд Chart

Чөлөөт бөхийн “Байгаль опен” тэмцээнд түрүүлсэн тамирчин 90 мянган рубль хүртэнэ

2019-05-15 12:14:19

Буриадын Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит чөлөөт бөхийн “Байгаль опен” тэмцээн энэ сарын 17-19-нд Улаан-Үд хотын спорт цогцолборт болно.

24 дэх удаагийн тэмцээн эрэгтэйчүүдийн 10 жингээс гадна эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 гэсэн олимпийн зургаан жингийн ангилалд болох юм.

Буриад бүсгүйчүүдийн амжилт жилээс жилд өсч байгаатай холбогдуулан зургаан жилийн дараа эмэгтэйчүүдийн ангилалийг тэмцээндээ оруулах шийдвэрийг гаргажээ. 

“Байгаль Опен”-д манай улсаас “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, Б.Шоовдор тэргүүтэй 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өргөн баг оролцоно.

Сонирхуулахад, алтан медаль хүртсэн тамирчин – 90, мөнгө, хүрэл медаль хүртсэн нь – 60, 40 мянган рубль хүртэх бол түрүүлсэн бөхийн дасгалжуулагч мөн 40 мянган рубль гардах аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийн “Байгаль опен” тэмцээнд түрүүлсэн тамирчин 90 мянган рубль хүртэнэ   
Үзсэн: 472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй