Шууд Chart

Үндэсний ассамблейн сөрөг хүчний 5 гишүүний халдашгүй эрхийг цуцалжээ

2019-05-15 12:37:27

Венесуэлийн нэг танхимт парламент буюу Үндэсний ассамблейн сөрөг хүчний таван гишүүний халдашгүй эрхийг мягмар гарагт цуцаллаа. Энэ шийдвэрийг Үндсэн хуулийн ассамблейгаас гаргасан тухай “Юнион радио” радио станц мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар Үндэсний ассамблейн сөрөг хүчний гишүүдийн дунд эх орноосоо урвасан хэрэгт холбогдсон хүний тоо 14 болоод байна. Өнгөрсөн долоо хоногт долоон гишүүний халдашгүй эрхийг Үндсэн хуулийн ассамблейн шийдвэрээр цуцалсан юм.

2017 оны долоодугаар сарын сүүлчээр бүх нийтийн урьдчилсан санал асуулга явуулалгүйгээр Ерөнхийлөгч Николас Мадурогийн санаачилгаар байгуулагдсан Үндсэн хуулийн ассамблейн бүрэлдэхүүнд сөрөг хүчний нэг ч төлөөлөгч байдаггүй юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Үндэсний ассамблейн сөрөг хүчний 5 гишүүний халдашгүй эрхийг цуцалжээ   
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй