Шууд Chart

Жагсагчид АНУ дахь Венесуэлийн Элчин сайдын яамыг бүсэлжээ

2019-05-15 12:43:23

АНУ-д жагсагчид Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжигчдийг хөөж гаргах зорилготойгоор АНУ дахь Венесуэлийн Элчин сайдын яамыг бүсэлжээ.

АНУ-ын Цагдаагийн газраас жагсагчдыг Элчин сайдын яамнаас сайн дураараа холдох хугацаа өгсөн байна. Үүнийг биелүүлээгүй тохиолдолд баривчилна гэж мэдэгджээ. 

Түүнчлэн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн ойрын хамсаатнууд улс орноосоо гарах хэлэлцээр хийж эхэлсэн талаар сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн төлөөлөгч Карлос Векко АНУ болон Колумбын нийслэлд “Конкордия” дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ мэдэгджээ.

Тэрбээр “Венесуэлчүүд эрх чөлөөнд хүрэх хүсэлтэй байна. Үүний тулд бүх иргэнээ хөдөлгөж, холбоотнуудтайгаа үйл ажиллагаагаа жигдрүүлэх шаардлагатай” гэжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдотой цэргийн хэсэг нөхөд нэгдэж, эсэргүүцлийн томоохон үйл ажиллагаа зохион байгуулсан юм. Эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр хүчнийхэнтэй мөргөлдөөн гарч, хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн. Мөн таван хүн амиа алдсан юм.

Төрийн бус байгууллагуудын мэдээлснээр хоёр хоногийн тэмцлийн үеэр эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон 240 гаруй хүнийг саатуулсан гэжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Жагсагчид АНУ дахь Венесуэлийн Элчин сайдын яамыг бүсэлжээ   
Үзсэн: 102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй