Шууд Chart

“Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн платформ”-д оролцож байна

2019-05-15 13:04:59

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид Женев хотноо зохион байгуулагдаж байгаа “Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн платформ”-д оролцож байна. Хурлын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизүторитай уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Мами Мизүтори Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлыг өнгөрсөн оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан Монгол Улсын Засгийн газарт талархалаа дахин илэрхийлж, гамшгийн эрсдлийг бууруулах Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газраас байнга дэмжиж, үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн сайд нарын II бага хурлаас хойш Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Цаашид Монгол Улсын Засгийн газраас орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр түлхүү анхаарч ажиллах талаар санал солилцлоо.

Харин ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Швейцарийн холбооны улсад төвтэй Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Белькасем Элькетрусситай уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, гамшгийн мониторингийн системийг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Мөн хошууч генерал Т.Бадрал Ази, номхон далайн бүсийн зөвлөлдөх уулзалтад оролцож Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын үр дүнг танилцууллаа.

НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар Швейцарийн холбооны улсын Засгийн газартай хамтран зохион байгуулж байгаа тус хурал энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн платформ”-д оролцож байна  
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй