Шууд Chart

Какүрюү М.Ананд, сэкивакэ Точиношин нар башёг тэргүүлж байна

2019-05-15 13:05:05

Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё Токио хотод үргэлжилж байна. Өчигдрийн барилдаанд ёкозүна Какүрюү М.Ананд, сэкивакэ Точиношин нар гурав дахь даваагаа авч башёг тэргүүлж буй.

Том цолтнуудаас озэки Гоэйдо, Такакеишо, комүсүби Митакеми нар хоёр даваа, нэг унаатай болжээ. Манай бөхүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил сэкивакэ Ичиножёо А.Ичинноровоор эхний даваагаа авлаа. Ичиножёогийн хувьд ч мөн энэ башёг амжилт муутай эхлүүлсэн. Тэрбээр нэг даваа, хоёр унаатай башёг үргэлжлүүлж байна.

Маэгаширагийн доод хэсэгт бичигдсэн Дайшохо Ч.Шижирбаяр, Чиёошома Г.Мөнхсайхан нар гурван өдрийн барилдаанаас нэг л даваа авчээ. Токио хотод болж буй Нацү башёг гурван өдрийн дараах байдлаар ёкозүна М.Ананд, Гүржийн бөх, сэкивакэ Точиношин нар дөрвөн бөхийн хамт тэргүүлж эхэллээ. Өнөөдөр дөрөв дэх өдрийн барилдаан Кокүгизан ордонд үргэлжлэн явагдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Какүрюү М.Ананд, сэкивакэ Точиношин нар башёг тэргүүлж байна  
Үзсэн: 236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй