Шууд Chart

Өнгөрсөн онд 2945 хос гэр бүлээ цуцлуулжээ

2019-05-15 13:24:37

Өнгөрсөн онд 2945 хос гэр бүлээ цуцлуулж, 36 мянган хүүхэд хагас дутуу гэр бүлд өсч торниж байна. Гэр бүл бүрэн бүтэн тогтвортой байх нь ээж, аавуудаас шалтгаална.

Гэтэл оны эхний дөрвөн сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 492 бүртгэгдэж өмнөх оныхоос 105 гэмт хэргээр өсчээ. Тиймээс гэр бүл дэх эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх тодорхой зохицуулалтыг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж өгөхөөр ажиллаж байна гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Гэр бүлийн эерэг уур амьсгал нь ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.


Өнгөрсөн онд 2945 хос гэр бүлээ цуцлуулжээ   
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-16 03:25
sariin tsalin 3sayiig ugie saihan setgeltei busguitei suuyaa
Чухам үнэн [127.0.0.xxx] 2019-05-15 17:21
Түрхэн зуурын сэтгэл хөдлөлөө хайр гэж андууран нялцагнаж, зочид буудал гэж нэг янкан эмсийн үүр уурхай болсон газар хоноц төөрүүлж гахай нохой мэт чаалцаж явж бгаад нэг нь гэдсээ чирнэ.Бантсандаа суух гэж үзнэ.Удалгүй дэлхийн хамгийн новшийн амьтантай нөхцөж явснаа мэдээд салцгаана.Хүүхэд өнчирнө.Нэг л их худлаа хүүхдээ санасан улс. Үнэндээ хүүхдээсээ илүү өөртэйгөө яг адилхан хоноцын нэг муу амьтныг цаг үргэлж бодоостой.

Бидэнтэй нэгдээрэй