Шууд Chart

Шилжилтийн үеийг гурван жил үргэлжлүүлэхээр тогтлоо

2019-05-15 14:06:57

Суданы Цэргийн зөвлөл, сөрөг хүчний “Эрх чөлөө, өөрчлөлтийн төлөө” альянсын төлөөлөгчид шилжилтийн үеийг гурван жил үргэлжлүүлэхээр тогтлоо гэж “Аль Арабия” суваг мэдээлж байна.

Зөвлөлийн төлөөлөгчийн тэмдэглэснээр эхний зургаан сарын хугацаанд байлдааны ажиллагаа болж байгаа бүсүүдэд босогчидтой энхийн гэрээ байгуулахаар төлөвлөж байна.

Суданы Цэргийн зөвлөлөөс түүнчлэн сөрөг хүчинтэй хамтран 300 хүний бүрэлдэхүүнтэй Хууль тогтоох зөвлөл байгуулахаар тохиролцсон гэж мэдэгджээ. Сөрөг хүчинтэй 24 цагийн дотор тохиролцоо хийж дуусах юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр “Эрх чөлөө, өөрчлөлтийн төлөө” альянс сөрөг хүчин, цэргийн зөвлөл хамтарч улс орноо удирдах саналыг цэргийн зөвлөлдөө гаргасан. Цэргийнхэн энэ асуудлаар хэд хэдэн тайлбар хийсний эцэст хэлэлцээр мухардалд оржээ.

Дөрөвдүгээр сарын 11-нд Суданы Батлан хамгаалахын сайд Авад ибн Ауф 1989 оноос хойш тус улсын төрийн тэргүүнээр ажилласан Ерөнхийлөгч Омар Баширыг саатуулснаа зарласан. Баширыг ийнхүү түлхэн унагасны дараа Суданд Цэргийн зөвлөл байгуулж, энэ зөвлөл шинэ Засгийн газрыг бүрдэх хүртэл хоёр жилийн хугацаанд Судан улсыг удирдахаар болсон юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Шилжилтийн үеийг гурван жил үргэлжлүүлэхээр тогтлоо   
Үзсэн: 166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй