Шууд Chart

"Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй” үзэсгэлэнд манай улсаас 23 уран бүтээлч оролцоно

2019-05-15 14:26:09

ХБНГУ Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 45, “НордАрт” Монгол Улсын хамтын ажиллагааны таван жилийн ойн хүрээнд "Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй” сэдвийн дор зохион байгуулагдах үзэсгэлэнд манай улсаас 23 уран бүтээлч 53 бүтээлээр оролцоно. 

Уг үзэсгэлэн ирэх зургадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 13 хүртэл зохиогдох юм.

Үүнд 102 орны гурван мянга гаруй уран бүтээлч бүртгүүлснээс 200 уран бүтээлчийн уран зураг, гэрэл зураг, уран баримал, инстоляци чиглэлийн уран бүтээл шалгарчээ. Бүтээл бүр өөрийн гэсэн түүх, өнгө аясыг өгүүлэх бөгөөд хамтдаа урлагийн гайхалтай цогц үзэмжийг хослуулан нэгэн дор амилах юм. 

Дэлхийн олон орон оролцож байгаа уг үзэсгэлэнгийн энэ оны онцлох орноор зохион байгуулагчид Франц Улсыг нэрлэжээ.

Үзэсгэлэн нь үзэгч, судлаачдад эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, тэдгээрийн хөгжил дэвшил, мөн тэдний ижил төстэй талуудыг тодотгон харуулах, жинхэнэ Франц, цаашилбал, барууны үзэл бодол, харах өнцгийг шинжин судалж үзэх зорилго, боломжийг олгох аж.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй” үзэсгэлэнд манай улсаас 23 уран бүтээлч оролцоно  
Үзсэн: 131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй