Шууд Chart

Каннын кино наадам үргэлжилж байна

2019-05-15 14:41:47

Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй, зэрэглэл өндөрт тооцогддог Каннын кино наадам өчигдрөөс энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ.

72 дахь удаагийн уг наадмын нээлтийн киногоор найруулагч Жим Жармушийн "Үхдэлүүд үхдэггүй" (The Dead Don't Die) шалгарчээ. 

Кино наадмын өрсөлдөөнт хэсэгт олон орны 18 кино сонгогдсон. Уг хэсгийн ерөнхий шүүгчээр Мексикийн алдарт кино найруулагч Алехандро Гонсалес Иньярриту ажиллаж байгаа гэнэ.

Дэлхийн үе, үеийн шилдэг кино найруулагч, уран бүтээлч нэг дор чуулж, тухайн жилийн арт киноны өнгө төрхийг тодорхойлдог энэхүү наадмын төгсгөлд хэн гэдэг найруулагч шилдгээр шалгарч, ямар кино Каннын кино наадмын дээд шагнал болох "Алтан дал мод"-ыг хүртэхийг мэдэх юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Каннын кино наадам үргэлжилж байна  
Үзсэн: 271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй