Шууд Chart

Нээлттэй сонсгол зохион байгуулах талаар хэлэлцлээ

2019-05-15 15:40:21

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.15) хуралдаанаар Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн  зарцуулалтын үр дүнтэй танилцах  нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн. 

Тогтоолын төсөлд Ерөнхий хяналтын сонсголыг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулах, ажиглагчаар 10 хүртэлх хүн оролцох, хуралдааны даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг томилохоор тусгасан байв. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Батзандан нар асуулт асууж, хариулт авсны дараа Ерөнхий хяналтын сонсголын тов, ажиглагчийн тоог тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.


Нээлттэй сонсгол зохион байгуулах талаар хэлэлцлээ  
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй