Шууд Chart

Дэлхийн хүн амын зөвхөн нэг хувь нь төрөлхийн улаан үстэй

2019-05-15 15:52:16

Та үснийхээ талаар хэр сайн мэдэх вэ. Энэ тухай төдийлөн бодож байгаагүй байж болох юм. Тэгвэл бидний үс ямар их сонирхол татахуйц зүйл болохыг мэдэж авна уу.  


Дэлхий ертөнцөд хар, бор, шаргал, цагаан, тэр ч бүү хэл улаан үстэй хүмүүс амьдардгийг бид мэднэ. Хүний үс өдөрт 0.3-0.5 мм ургаж байдаг аж. Ази хүмүүсийн үс нь өнгөт арьст болон бусад тивийн хүмүүсийн үсийг бодвол хурдан ургахаас гадна торгомсог, уян хатан байдаг ажээ. 

 

Үсний бүтцийн ихэнх хувийг кератин бүрдүүлдэг. Энэ нь эвэр, туурай, хумс, хошуу, өдтэй ижил бүтэцтэй гэсэн үг. Хэрвээ үсээ нойтон байхад нь сунгаж үзвэл хэвийн үеийн уртаас 30 хувиар илүү урттай болно.

Халуун, дулаан нөхцөл нь үсний ургалтыг дэмждэг тул дулааны улиралд үсний ургалт илүү хурдан байдаг ажээ. Хуйханд байгаа үсний уутанцрыг эс тооцвол үс бол үхэжсэн хэсэг юм.

Согтууруулах бодисын хэмжээ, холестрин, генийн мэдээлэл гэх мэт таны цусанд агуулагдаж буй бүх мэдээллийг үс ч мөн адил агуулдаг юм. Үс таны хүйсийг тодорхойлж чадахгүй. Учир нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үсний бүтэц адилхан байдаг гэнэ. 

Хар үс хамгийн түгээмэл байдаг бол улаан нь хамгийн ховор өнгө гэнэ. Дэлхийн хүн амын зөвхөн нэг хувь нь төрөлхийн улаан үстэй аж. 

Таны үсний 50 хувь нүүрстөрөгч, 21 хувь нь хүчилтөрөгч, 17 хувь нь азот, зургаан хувь нь устөрөгч, таван хувь хүхэр юм. Гарын алга, хөлийн ул, уруул, салст бүрхэвчээс бусад хэсэгт үс ургадаг.

Үсний 50 орчим хувь унахад халзралт эхэлж байна гэж үздэг. Хуйхан дахь үсний 90 хувь нь идэвхтэй ургаж байхад 10 хувь нь амарч байдаг. Нэг ширхэг үсний насжилт ойролцоогоор тав орчим жил байдаг ажээ. 

Хүний нэг ширхэг үс нь 14 элементээс бүрдэл болох ба нэг ширхэг үс нь 100 гр ачааг дийлэх чадвартай байдаг аж. Толгойн үс нь бүхэлдээ хоёр зааныг дийлэх хүчтэй буюу 12 тн ачааг даах боломжтой ажээ.

Бүсгүйчүүд долоо хоногт 1 цаг 53 минутыг үсээ угаах болон хатааж, янзлахад зарцуулдаг бөгөөд 65 настайдаа амьдралынхаа долоон сар гаруй хугацааг үсээ арчлахад зориулсан байдаг байна.


Дэлхийн хүн амын зөвхөн нэг хувь нь төрөлхийн улаан үстэй  
Үзсэн: 249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-18 18:37
ulaan us bas goy l haragdah yum bna

Бидэнтэй нэгдээрэй