Шууд Chart

Какүрюү М.Ананд, Ичиножо А.Ичинноров нар ээлжит даваагаа авав

2019-05-15 17:08:54

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан болж, Ёкозүна Какүрюү М.Ананд маэгашира Эндотой хүч үзэн ёрикири мэхээр ээлжит даваагаа авав.

Мөн сэкиваке Ичиножо А.Ичинноров маэгашиара Окиноумитай барилдан ёрикири мэхээр түрэн гаргаж чадлаа. Тэрбээр хуруундаа бага зэргийн бэртэлтэй байгаа аж. Хэрвээ 10 давбал озеки цолоо эргүүлэн авах ёстой сэкиваке Точиношин өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргилыг даван дөрвөн даваатай боллоо.

Маэгаширагийн 16-д эрэмбэтэй Дайшохо Ч.Шижирбаяр өнөөдөр Хакүхо аваргын шавь Энход унасан бол, М17 Чиёошома Г.Мөнхсайхан өрсөлдөгчөө давж даваа, унаагаа тэнцүүлэв. 

Жюүрёо зиндааны бөхчүүдээс Араваши болон Сэйро /2-2/ нар хоорондоо барилдан Араваши /1-3/ анхны даваагаа авчээ. Кирибаяма Б.Лхагвасүрэн Аминишикигээр гурав дахь даваагаа авсан бол Миторюү Төрболд /2-2/ Дайшомарүд унасан байна.

Кёкүшюүхо Эрдэнэбаатар /3-1/ өнөөдөр Икиойг давсан бол Азамарү Тодбилэг /1-3/ Такагенжид унажээ. Мөн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ санданмэ зиндаанд хоёр дахь ялалтаа авлаа. 

Какүрюү М.Ананд аварга /4-0/ - М2 Эндо /1-3/

Озеки Гойёдо /3-1/ - М1 Котошёогикү /1-3/

Озеки Такаясү /2-2/ - М1 Хокүтофүжи /1-3/

Озеки Такакейшо /3-1/ - Комүсүби Митакеүми /2-2/

Сэкиваке Ичиножо А.Ичинноров /2-2/ - М4 Окиноуми /0-4/

Сэкиваке Точиношин /4-0/ - М3 Тамаваши Б.Мөнх-Оргил /1-3/

М16 Дайшохо Шижирбаяр /1-3/ 0-1 М14 Энхо /3-1/

М17 Чиёошома Г.Мөнхсайхан /2-2/ 1-0 М15 Тэрүцүёши /2-2/

Нийтэлсэн: У.Баярсайхан

Какүрюү М.Ананд, Ичиножо А.Ичинноров нар ээлжит даваагаа авав  
Үзсэн: 109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй