Шууд Chart

“Чулуутын цуурай” богино өгүүллэгийн наадам болно

2019-05-15 17:49:41

ХХ зууны Монголын уран зохиолын төлөөлөгч, нэрт хүүрнэл зохиолч Ойдовын Цэндийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Чулуутын цуурай богино өгүүллэгийн наадам зохион байгуулагдах гэж байна. Тус наадамд хүүрнэл зохиолын богино хэлбэрээр бичдэг мэргэжлийн зохиолчид, утга зохиол сонирхон бичдэг залуу авьяастнууд, монгол хэл-уран зохиолын мэргэжлээр суралцдаг оюутан залуус орох юм байна.

НААДАМД ОРОЛЦОХ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

-Наадамд оролцох бүтээл нь өмнө нь хэвлэгдсэн болон олны хүртээл болоогүй байна.

-Наадамд оролцох бүтээлд сэдэв харгалзахгүй.

-А4 форматаар, Arial Mon, үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.5, хэвлэмэл хуудасны гурван нүүрээс хэтрэхгүй байна.

- Наадамд оролцогч нэг бүтээл ирүүлнэ.

НААДМЫН ТОВ

Зохиолч О.Цэндийн нэрэмжит “Чулуутын цуурай” богино өгүүллэгийн наадмыг зургаадугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод зохион явуулна.

НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

“Чулуутын цуурай” богино өгүүллэгийн наадмыг хоёр үе шатттай зохион явуулна.

Нэгдүгээр үе шат:

-Наадмын эхний шатыг Улаанбаатар хотод зохион явуулна.

-Наадамд оролцогчид зургаадугаар сарын 8-ны дотор бүтээлээ МЗЭ-д хүргүүлнэ.

-Мэргэжлийн зохиолч, судлаач шүүмжлэгчдийн бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг наадамд ирүүлсэн бүтээлүүдийг шүүн тунгааж хоёрдугаар шатанд оролцох шилдэг таван бүтээлийг шалгаруулна.

Хоёрдугаар үе шат

- Хоёрдугаар шатанд шалгарсан зохиолчид наадамд урилгаар оролцоно.

-Шалгарсан бүтээлүүдийг Архангай аймгийн Хөгжимт Драмын театрын жүжигчид уншиж үзэгчдийн хүртээл болгоно.

-Шүүгчид сүүлийн шатанд шалгарсан бүтээлүүдийг шүүн хэлэлцэж дүнг танилцуулна.

ШАГНАЛ

-Нэгдүгээр байр: 800.000 /Найман зуун мянган төгрөг/

-Хоёрдугаар байр: 600.000 / Зургаан зуун мянган төгрөг/

-Гуравдугаар байр: 400.000 /Дөрвөн зуун мянган төгрөг/

-Тусгай байр: 200.000 /Хоёр зуун мянган төгрөг/

-Тусгай байр: 200.000 /Хоёр зуун мянган төгрөг/

НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

Ерөнхий зохион байгуулагч

“ХАН ТАМИР” УТГА ЗОХИОЛЫН НЭГДЭЛ

Хамтран зохион багуулагч

АРХАНГАЙ АЙМГИЙН ЧУЛУУТ СУМЫН УЛААНБААТАР ХОТ ДАХЬ НУТГИЙН ЗӨВЛӨЛ

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ

АРХАНГАЙ АЙМГИЙН ХӨГЖИМ ДРАМЫН ТЕАТР

ХАНЬ, ҮР ХҮҮХДҮҮД НЬ



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Чулуутын цуурай” богино өгүүллэгийн наадам болно  
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй