Шууд Chart

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2019-05-16 07:09:36

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны  2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы 2019 оны 05 дугаар сарын 02,03-ны өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд дээрх төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа. Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад төслийн зарим заалтыг нягтлах, шаардлагатай бол Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх чиглэл өгсөн болохыг тэрбээр танилцуулгадаа дурдав.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төсөл дэх харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга улсын ерөнхий байцаагч байх тухай заалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.1 дэх хэсгийн “Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна”, 10.1 дэх хэсгийн “мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч ажиллана”, 10.3 дахь хэсгийн “Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын дарга нь мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.” гэж заасантай зөрчилдөж байх тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос санал, дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзжээ. 

Танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул холбогдох санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 


Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй