Шууд Chart

Таеквондогийн зарим тамирчны виз гараагүйн улмаас ДАШТ-д оролцох боломжгүй боллоо

2019-05-16 08:48:16

Английн Манчестер хотод таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ болж байна. “Токио 2020” олимпийн наадмын эрхийн оноо олгох уг тэмцээнд Монгол Улсаас М.Түмэнбаяр /эрэгтэй, 58 кг/, Т.Билэгсайхан /54 кг/ нар оролцох юм.

Харин “Рио-2016” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон П.Тэмүүжин, өсвөрийн ДАШТ, Ази тивийн аваргын хүрэл медальт Б.Намуун, 2017 оны ДАШТ-ий шагналт байрын эзэн А.Нацагдорж, Э.Буяншагай нарын таван тамирчин оролцох боломжгүй болжээ.

Учир нь тэд Английн виз авч чадаагүй аж.

Манчестер хотод очсон М.Түмэнбаяр, Т.Билэгсайхан нарын визний асуудалд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Гадаад харилцааны яам, Бээжинд суугаа Элчин сайдын яамны хамт олон тусалжээ.

Тэмцээн ирэх ням гарагт өндөрлөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Таеквондогийн зарим тамирчны виз гараагүйн улмаас ДАШТ-д оролцох боломжгүй боллоо   
Үзсэн: 121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй