Шууд Chart

Дэлхийн Монгол туургатан хүүхдийн ардын урлагийн II их наадам ирэх долдугаар сарын 22, 23-нд болно

2019-05-16 08:53:32

Монгол туургатны урлагийн өв сангаас Дэлхийн Монгол туургатан хүүхдийн ардын урлагийн II их наадмыг зохион байгуулах талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд Өвөрмонголын “Одон ТВ”-ийн монгол дахь салбарын захирал, жүжигчин Д.Уул, дуучин Б.Анар нар оролцсон юм.

Дэлхийн Монгол туургатан улс орнуудын ардын урлаг, соёлын харилцааг хөгжүүлэх зорилгоор “Дэлхийн Монгол туургатан хүүхдийн ардын урлагийн их наадам”-ыг ирэх долдугаар сарын 22, 23-нд нийслэлийн “Улаанбаатар” чуулгын танхимд хоёр дахь удаагаа зохион байгуулахаар болов.

Уг наадамд Монгол, БНХАУ-ын Өвөр Монгол, ОХУ-ын Буриад Улс, Бүгд найрамдах Халимаг Улс, Тува зэрэг Монгол туургатны төлөөлөл болсон авьяаслаг хүүхдүүд оролцох аж.

“Энэ наадамд өнгөрсөн жил Өвөр Монголоос 70 гаруй авьяаслаг хүүхэд оролцож, нийт 200 гаруй хүүхэд уран бүтээлээ толилуулсан билээ.

Тэгвэл энэ жил Өвөр Монголоос 200 гаруй хүүхдүүд оролцохоор болсон тухай тэд хэлэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн Монгол туургатан хүүхдийн ардын урлагийн II их наадам ирэх долдугаар сарын 22, 23-нд болно  
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй