Шууд Chart

АНУ “Хуавэй Техноложис” компанийг хар жагсаалтад орууллаа

2019-05-16 10:59:19

АНУ-ын Худалдааны яам Хятадын “Хуавэй” компани болон түүнтэй холбоотой хуулийн этгээдүүдийг үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулж болзошгүйн үүднээс хар жагсаалтад оруулсан байна. Энэ тухай тус яамны хэвлэлийн албанаас лхагва гарагт мэдээллээ.

Өнөөдөр АНУ-ын Аж үйлдвэрийн товчоо болон Худалдааны яамнаас “Хуавэй Техноложис” компани болон түүнтэй холбоотой хуулийн этгээдүүдийг товчооны хар жагсаалтад багтааснаа зарласан байна.

Энэ компани нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлоготой харшилдах үйл ажиллагаанд оролцсон гэх мэдээллийг үндэслэн ийм шийдвэр гаргасан гэжээ. Тухайлбал, АНУ-ын Худалдааны яам “Хуавэй” компанийг Америкийн хориг арга хэмжээнээс далдуур Иран улсад санхүүгийн хориотой үйлчилгээ үзүүлсэн, түүнчлэн АНУ-д эдгээр зөрчлийг мөрдөн шалгах явцад шүүх ажиллагаанд саад болсон гэж буруутгасан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт АНУ-ын мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг гадаадын аюул заналхийллээс хамгаалах онц байдлын дэглэм бүхий гүйцэтгэх зарлигт гарын үсэг зурсан юм. Энэ зарлигийн дагуу АНУ-ын Худалдааны сайд холбооны бусад газрын тэргүүнүүдтэй зөвшилцсөний үр дүнд Америкийн дэд бүтцэд эрсдэлтэй, эсвэл үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө гарахаар байвал мэдээлэл, харилцаа холбооны технологи, үйлчилгээтэй хийх зарим худалдааны гэрээнд хориг тавих юм байна. Зарлиг тавдугаар сарын 15-наас эхлэн мөрдөгдөж эхэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн оны наймдугаар сард “Хуавэй”, Хятадын “Зи-Ти-И”-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг төрийн байгууллагуудад ашиглахыг хориглосон зарлиг гаргасан билээ.


АНУ “Хуавэй Техноложис” компанийг хар жагсаалтад орууллаа  
Үзсэн: 362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-18 23:27
Uls gedeg chin iim l baidag daa

Бидэнтэй нэгдээрэй