Шууд Chart

Иргэдээс ирүүлсэн зурган мэдээллийн дагуу арга хэмжээг авч байна

2019-05-16 12:24:30

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Хүннүгийн гудамж Баянмонгол хорооллын урд замд бусдын хөдөлгөөнд саад болох, зогсолт зогсоолын журам зөрчих, чиглэлийн тээврийн хэрэгслийн автобусны буудлыг хаах, ногоон байгууламжин дээр тээврийн хэрэгслийг байрлуулах зэрэг зөрчлүүд ихээр гарч байна. 

Эдгээр зөрчлүүдэд иргэдээс ирүүлж буй зурган мэдээллийн дагуу гэрийн хаягаар торгуулийн арга хэмжээг авч байгаа аж. Иймд жолооч та бүхэн тээврийн хэрэгслийг бусдад саад болохгүйгээр байрлуулж, замын хөдөлгөөний дүрмийн дагуу соёлтой оролцоно уу.


Иргэдээс ирүүлсэн зурган мэдээллийн дагуу арга хэмжээг авч байна  
Үзсэн: 144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй