Шууд Chart

Японы шинэхэн озэки Такакэйшо үзэгчдийн суудал руу шилжлээ

2019-05-16 12:26:32

Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Рэйва он тооллын анхны башёг бэртлийн улмаас өнжиж байгаа билээ. Тэгвэл Японы шинэхэн озэки 22 настай Такакэйшо мөн хүнд гэмтэж тэмцээнийг орхихоор болжээ.

Уг нь түүнийг элэг нэгтнүүд нь “Хакүхо энэ удаа барилдаагүй юм чинь түрүүлэх байх” хэмээн таамаглаж байсан юм. Гэтэл тэр өчигдөр болсон барилдааны үеэр баруун өвдгөндөө хүнд гэмтэл авч, ийнхүү үзэгчдийн суудал руу шилжлээ.

Гэхдээ Такакэйшо өөрөө цааш барилдах хүсэлтэй байсан ч дэвжээний багш нь “Гэмтлээ бүрэн эдгээлгүй дахин барилдвал бүр ч хүнд гэмтэх аюултай” гэсний дагуу тийнхүү орхижээ.

Сонирхуулахад, тэрбээр ирэх долдугаар сард дахин барилдахгүй бол “Кадобан” буюу цолоо хураалгаж болзошгүй аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Японы шинэхэн озэки Такакэйшо үзэгчдийн суудал руу шилжлээ   
Үзсэн: 306 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй