Шууд Chart

Лигурия мужийн Сестри Леванте хотод ажиллав

2019-05-16 13:10:34

Элчин сайд Ц.Жамбалдорж энэ сарын 11-ний өдөр Италийн Лигурия мужийн Сестри Леванте хотод үйл ажиллагаа эрхэлж буй боловсруулах үйлдвэр, тухайлбал чидун жимсний тос, дарсны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Лигурия муж нь Италийн хойд хэсэг дэх Газрын дундад тэнгисийн тааламжтай уур амьсгалтай хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн бүс нутаг юм.

Уг арга хэмжээний үеэр Сестри Леванте хотын дарга Валентино Гио Элчин сайд Ц.Жамбалдоржийг хүлээн авч уулзаж, хоёр талын онцлогт тохирох хамтын ажиллагаа, ялангуяа соёл, хүмүүнлэг, хөнгөн үйлдвэрийн салбарт холбоо тогтоож, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.



Италийн Тоскана муж дахь Монгол Улсын Өргөмжит консул Пиеро Бардаццигийн санаачилгаар зохион байгуулсан арга хэмжээний үеэр “Оливикола Сестресе” чидун жимсний үйлдвэр, “Кантине Биссон” дарсны үйлдвэрийн үйл ажиллагаатай тус тус танилцав.

Монгол, Италийн хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Сестри Леванте хотын захиргаанаас Элчин сайд Ц.Жамбалдоржийг “Милитантес Эклисэа”-гийн медалиар шагнасныг гардуулав.


Лигурия мужийн Сестри Леванте хотод ажиллав  
Үзсэн: 85 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй