Шууд Chart

"Явуугийн бууцанд төрсөн шүлгүүд" нэртэй ном гарна

2019-05-16 13:26:28

Монгол Улсын төрийн соёрхолт, яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Явуухулангийн мэндэлсний 90 насны ой энэ онд тохиож байна. Ойд зориулсан арга хэмжээ өнгөрсөн гуравдугаар сарын 19 буюу найрагчийн төрсөн өдөр нээлтээ хийж, он дуустал үйл ажиллагаа зохион байгуулагдахаар төлөвлөжээ.

Завхан аймгийн Алдархаан, Улиастай сумын зааг дахь Тасархайн бууц хэмээх газарт зургаадугаар сарын 6-7-нд "Очирваанийн эх эгшиглэн" яруу найргийн наадам зохион байгуулах гэж байна.

Энэ наадамд бүтээлээ сойх найрагчид сүүлийн таван жилд яруу найргийн номоо хэвлүүлсэн байх шалгуур тавьжээ.

Шаардлагыг хангаж буй зохиолчид тавдугаар сарын 27-ны дотор уралдаанд оролцох бүтээлээ өөрийн танилцуулгын хамт Монголын зохиолчдын хороо болон 21 аймгийн Зохиолчдын нэгдэлдээ илгээнэ. 

Завхан нутгаас төрсөн Төрийн соёрхолт, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Ц.Бавуудорж тэргүүтэй комисс уралдаанд ирсэн бүтээлүүдийг шалгаруулан, яруу найргийн наадамд оролцох зохиолчдод урилга хүргүүлэх юм байна.

"Шүлгийн ном гаргасан эсэхийг үл харгалзан наадамд ирсэн найрагчдын дунд газар дээр нь шүлэг зохиох бас нэг тэмцээн бий. Энэ уралдаанд уншсан шүлгүүдээр "Явуугийн бууцанд төрсөн шүлгүүд" нэртэй ном гаргана" гэж наадмыг зохион байгуулагч Завхан аймгийн Засаг даргын орлогч мэдээлэв.   

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Явуугийн бууцанд төрсөн шүлгүүд" нэртэй ном гарна  
Үзсэн: 98 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй