Шууд Chart

“Ромео, Жульетта” балетыг энэ сарын 17, 18-нд тоглоно

2019-05-16 13:58:32

“Их эзэн хааны театр”-ын уран бүтээлчид алдарт С.Прокофьевын хөгжим, У.Шекспирийн цомнол “Ромео, Жульетта” балетыг энэ сарын 17, 18-нд УДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байна.

Бүжгийн найруулагч Д.Дашлхагва "Бид энэ хорвоо дээр яах гэж ирснээ, хэзээ буцахаа мэдэхгүйгээс хойш бие биенээ хайрлаж л амьдрах ёстой гэж боддог. Хайрыг би эмэгтэй хүн гэж боддог. Эрчүүд бол эмэгтэй хүнийг бүрдүүлж өгч буй бага зэргийн хүчин зүйл. Энэ хайрыг бодитоор тайзан дээр биелүүлэх хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин О.Анужин. Бид ийм гоё хайрыг, энэ сайхан залуучуудыг тайзан дээрээс харж гайхалтай амьдралыг сэтгэлдээ төсөөлж чадвал хайрыг илүүтэй мэдрэх болов уу" гэв.

Балетын зөвлөх, Азийн утга зохиолын шагналт зохиолч Д.Урианхай "Энэ бол хайрын далд мөн чанарын тухай жүжиг. Хүн төрөлхтөнд ганц дутдаг зүйл нь хайр. Амьдралаас харж байхад мөнхөд дутагдаж байгаа зүйл бол хайр л байна. Хүн төрөлхтөн өнөөдөр буруу амьдраад байгаа юм, яагаад эмгэнэлтэй зүйл тохиолдоод байгаа юм. Энэ бол хайртай холбоотой. Хоёрдугаарт залуу хөгшингүй мөнгө дутагддаг юм байна. Гэхдээ мөнгийг олж болно. Харин хайрыг олж болохгүй. Хүний чаддаггүй ганц юм нь хүнээ хайрлах юм байна. Үүнийг надаас түрүүлээд У.Шекспир ойлгосон юм байна. Дараа нь би ойлгож сууна" гэв. Жульеттагийн дүрд тоглох МУГЖ балетчин О.Анужин "Жульеттагийн дүрд тоглох болсондооо маш их баяртай байгаа. Энэ бол эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөдлийн дүр. Энэ боломжийг олгосон Их эзэн хааны театртаа талархлаа илэрхийлмээр байна. Мөн БСШУС-ын сайд Баатарбилэгт сонгодог урлагийн сайхан уран бүтээл төрөн гарахад туслалцаа үзүүлсэнд баярлалаа гэж хэлье. Тэгээд үзэгчид олноороо ирж балетад маань тухлан саатаарай. Та бүхнийг нэг өдөр хайраар дүүргэж, сэтгэлийг тань баясгахын төлөө бид хичээх болно" хэмээлээ.

"Ромео Жульетта" балетын уран бүтээлчид:

Хөгжим С.Прокофьев

Цомнол У.Шекспир

Продюсер Э.Бэхтулга

Найруулагч Д.Дашлхагва

Удирдаач Т.Гэрэлцэцэг МУСТА

Туслах найруулагч Х.Гэрэлчимэг МУГЖ

Тулааны найруулагч У.Эрдэнэбаяр

Тайзны конструктор Л.Мягмархүү

Хувцасны оёдолчин Я.Цэцэгдорж

Зөвлөх: Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагва

Зөвлөх: Азийн утга зохиолын шагналт зохиолч Д.Урианхай

Зөвлөх: Ардын жүжигчин, Урлагийн гавъяат зүтгэлтэн П.Хаянхярваа

Зөвлөх: Монгол улсын гавъяат жүжигчин Т.Туу

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Ромео, Жульетта” балетыг энэ сарын 17, 18-нд тоглоно   
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй