Шууд Chart

Алба хаагчид цахим сургалтад хамрагдаж байна

2019-05-16 14:34:34

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас бүсийн Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, гал унтраах автомашины жолооч нарын сургалтыг цахимаар зохион байгуулж байна.

Сургалтад Өмнөговь, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын 61 алба хаагч хамрагдаж байна.

Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилготой тус сургалт энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Алба хаагчид цахим сургалтад хамрагдаж байна  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй