Шууд Chart

Тэд хамтран кинонд тогложээ

2019-05-16 15:01:27

Тулаант киногоор илүү алдаршсан Стивен Сигал өөрөө продюсерлэж, гол дүрд нь тоглосон "General Commander" кинон эхнэр Б.Эрдэнэтуяа нь ч дүрээ үлдээжээ.

Улсыг аюулаас хамгаалахын ажилтан Жейк Хонконгийн тэрбумтны орооцолдсон зохион байгуулалттай гэмт хэргийг илрүүлэхээр ажилладаг тухай дүрсэлсэн тус кино энэ сарын 28-нд АНУ-д нээлтээ хийх гэнэ.

Уг кинонд Хонконг, Тайланд, Малайзын шилдэг жүжигчид хамтран тоглосон байна. Уг бүтээлийг Тайланд, Хонконгийн “Saradan Media”, “SPI International” компани хөрөнгө оруулж, хамтран ажилласан байна.

Киноны зураг авалт өнгөрсөн жил эхэлж, энэ оны хоёрдугаар сард сүүлийн зураг авалтаа хийж дуусгажээ.

Стивен Сигал өнгөрсөн жил "Attrition" нэртэй киног Тайландчуудтай хамтран хийснээс хойш киноныхоо зураг авалтыг хийсэн гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэд хамтран кинонд тогложээ   
Үзсэн: 490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Энэ хүн бол [127.0.0.xxx] 2019-05-17 03:03
Америкт нэр хүнд муутай хүн шдээ. Характер муутай. Хуучин эхнэрээ үзэн ядахаараа ака 47 гоор зургийг нь шүршдэг гэсэн. Япон солонгос эхнэр авахаар оролдсон ч бүтээгүй байдаг. Энэ хүүхэн сүү шиг юм л бичээд байдаг нэг өдөр гарынх нь шүүс болох вий дээ

Бидэнтэй нэгдээрэй