Шууд Chart

Халдлагад өртөж амиа алдсан цэргүүдийн тоо 28-д хүрчээ

2019-05-17 13:10:58

Нигер улсад энэ сарын 14-нд цэргүүд рүү дайрсан халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Пүрэв гарагийн байдлаар халдлагад өртөж амиа алдсан цэргүүдийн тоо 28-д хүрээд байна гэж Нигерийн Аюулгүйн хүчнээс мэдээлсэн байна.

Мягмар гарагт Тиллабери бүсэд Нигерийн цэргийн цуваа руу алан хядагчид дайрсан юм. Цэргүүд тухайн үед Нигерийн нийслэл Ниамейгаас хойш 50 км-т оршдог хорих газарт халдлага үйлдсэн дайчдыг мөшгөж байсан юм. Халдлагын хариуцлагыг “Исламын улс” алан хядах бүлэглэл хүлээсэн байна.

Нигер улсын Тиллабери бүсэд сүүлийн жилүүдэд хүчнийхэн болон дайчдын хооронд байнга мөргөлдөөн гарах болсон юм.


Халдлагад өртөж амиа алдсан цэргүүдийн тоо 28-д хүрчээ  
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй