Шууд Chart

Онцын шаардлагагүй бол замд гарахгүй байхыг анхааруулж байна

2019-05-17 16:39:10

Маргааш өдөр Архангайн зүүн, Өвөрхангайн нутаг, Булган,Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Амралтын өдрүүдээр хүчтэй цасан болон шороон шуурга шуурна.

5 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө буюу амралтын өдрүүдээр Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутгаар, 19-ний өдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Эдгээр үзэгдлийн улмаас замд халтиргаа гулгаа үүсэж, зам даваа хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, төөрөх, даарах, осгох, мал цасан шуурганд уруудах, цасанд дарагдах нөхцөл бүрдэж болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Эх сурвалж: ЗТХЯ


Онцын шаардлагагүй бол замд гарахгүй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 7861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-17 21:45
Tsasnii haalt bairluulchihsan bol zamruu tsas orohgui.togtson tsas ni hursuu chiigleed nogoo saihan urgah bsn bh daa.ogt suljeegui bolon 2g suljeetei gazar amidardag humuusdee duulgaarai

Бидэнтэй нэгдээрэй