Шууд Chart

Буян гэж юу вэ

2019-05-18 10:52:20

-Бид яагаад буян хийх ёстой вэ-

Буян гэдгийг зарим хүн эргээд хурдан хариу нь надад ирнэ хэмээн сэтгэх нь бий. Буян гэдгийг оюун санааны мөнгө гэж ойлгож болохгүй. Хэрэв тэгэж үзвэл бид буян ихээр үйлдэж, ёс суртахуунтай нэгэндээ атаархах, эсвэл анхлан суралцагч хүмүүст дээрэлхүү хандах байсан. Ийм зан, хандлага үнэхээр ач тусгүй. Буян хураах боломжийг ашиглахын тулд өөрсдийгөө дээшлүүлэх, аз жаргалтай байх шалтгааныг бүтээж, бусдад тусалж шунал хүсэл, атаа хорслоос ангид байх ёстой.

Уур хилэн буруу төсөөлөлд автахаас сэргийлэхийн тулд буян хураах нь маш их ач холбогдолтой. Жолоо машиныг залдаг шиг зориулалт буяны үрээр хэрхэн боловсрох замыг зааж өгдөг.

Буяны үйлийг үр дүнтэй төгс зорилгод зориулах нь хамгийн сайн үйл юм. Ингэж чадвал үр дүн бага багаар аяндаа гарч ирдэг. Хэрэв бид бага ч гэсэн буяныг хамаг амьтны аз жаргал, гэгээрэлд хүрэхийн тулд зориулвал бидний найз нөхөд, хамаатан садан дахин төрөхдөө сайн төрлийг олоход тэр буян зориулагдах болно.

Зарим хүн  надад жаахан эерэг чадавх бий. Үүнийг би бусдын аз жаргалын төлөө зарцуулвал надад юу ч үлдэхгүй болно гэж боддог. Энэ бол буруу бодол юм. Бусдын төлөө буян хийнэ гэдэг нь бид өөрсдөө үр шимийг нь хүртэхгүй гэсэн үг биш юм. Харин бидний үйлээс үр шимийг нь хүлээн авах хүмүүсийг өргөжүүлдэг. Хамаг амьтны тусын тулд буян үйлдэхдээ бэрхшээл тулгарсан хэн нэгнийг аз жаргалтай болгохын тулд тусгай залбирал үйлдэж болно.

Эх сурвалж:www.budda.mn


Буян гэж юу вэ   
Үзсэн: 2818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-19 15:54
Буян гэдэг бол Жагаа
зочин [127.0.0.xxx] 2019-05-19 15:01
Ёоо тэгээд яг буян гэдэг нь юу юм бэээээээ?
Зочин [127.0.0.xxx] 2019-05-18 12:27
busdiig bayrluulj buyn uildeh saihan
ondor nastan [127.0.0.xxx] 2019-05-18 11:49
yana daa mongol mini.
яавал гэж пязда минь [127.0.0.xxx] 2019-05-20 20:18
яавал гэж дээ буянаа арвижуулаад л нүгэлээ нимгэлээд л сайхан эх орондоо сайхан л амьдарна

Бидэнтэй нэгдээрэй