Шууд Chart

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ

2019-05-18 15:36:16

Харанга !!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөө шөнө Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Дундговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр, маргааш өдөр Сүхбаатарын зүүн хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна.

Дохио !!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Хэнтий, Сүхбаатарын нутаг, Дорноговийн зүүн, Дорнодын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө говийн аймгуудын нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, говь тал хээрийн нутгаар хүчтэй салхи шуурга шуурах тул, халтиргаа гулгаа үүсч, зам даваа хаагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 05-р сарын 18-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Оройдоо үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. 17 цагт 7 хэм, 20 цагт 4 хэм дулаан байна.


 

2019 оны 05 дугаар сарын 18-ны 20 цагаас 05 дугаар сарын 19-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 хэм дулаан , бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, ихэнх нутгаар, өдөртөө солигдмол үүлтэй, Дорноговийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хүйтэрч Яармаг Сонгины орчмоор 5-7 хэм, бусад хэсгээр 1-3 хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.


2019 оны 05 дугаар сарын 20-ноос 05 дугаар сарын 24-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

20, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 20,21-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд Алтайн салбар уулсаар, 23-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ  
Үзсэн: 1967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй