Шууд Chart

"Сайханы сарлаг-2019" баяр болно

2019-05-19 12:26:05

"Сайханы сарлаг-2019" уламжлалт арга хэмжээ тавдугаар сарын 25-ны бямба гарагт Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын "Ёлын ам" хэмээх үзэсгэлэнт газар болно.

Энэ арга хэмжээний үеэр олон ажил хийхээр төлөвлөжээ. 

1. Сарлагийн тоо толгойг тоолох бүртгэх, сарлаг бүрт урамшуулал олгох

2. Сарлаг үхрийг уналга эдэлгээнд ашиглах, сургаж номхруулах

3. Сарлаг үхэр болон бусад малын сүү, цагаан идээ, ноос, ноолуур, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа

4. Сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, сарлаг самнах

5. Сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах

6. Сарлагийн уралдаан, сарлаг булгиулах

7. Сарлагийн баярт оролцогчдыг хамруулан хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээнийг сум бүр зохион байгуулах юм байна. 


"Сайханы сарлаг-2019" баяр болно   
Үзсэн: 343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй