Шууд Chart

Зүүн аймгуудын замыг түр хаагаад байна

2019-05-19 12:53:38

Өнөөдөр ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлээд байгаа. Тодруулбал, Хөвсгөл-Улаанбаатар, Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлд Солонготын даваанд таван см орчим цас орж, хальтиргаа үүссэн байгаа тул жолооч нарыг анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.Улаанбаатар-Говьсүмбэр-Дорноговь, Улаанбаатар-Дундговь-Өмнөговь чиглэлийн авто замыг тавдугаар сарын 18-ны 20.00 цагаас тавдугаар сарын 19-ний 11.00 цаг хүртэл, Улаанбаатар-Хэнтий-Дорнод-Сүхбаатар аймгийн чиглэлийн авто замыг тавдугаар сарын 19-ний 8.00 цагаас 20-ны 11.00 цаг хүртэл түр хааж, авто тээврийн хөдөлгөөнийг зогсоох тушаалыг Зам тээврийн хөгжлийн сайд гаргаад байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөөдөр нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, говь, тал хээрийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, зам, даваа, гүвээ хаагдах нөхцөл бүрдэж байгааг Автотээврийн үндэсний төвөөс онцгойлон анхааруулж байна.


Зүүн аймгуудын замыг түр хаагаад байна  
Үзсэн: 987 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй