Шууд Chart

"Монголын хүүхдүүд-2019" говийн бүсийн урлагийн их наадам болов

2019-05-19 14:34:46

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд бүрийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлж, хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, үндэсний өв уламжлалыг урлаг соёлоор дамжуулан түгээн дэлгэрүүлэх, хүмүүжилд эерэгээр нөлөөлөх” зорилгоор “Монголын хүүхдүүд 2019” говийн бүсийн хүүхдийн урлагийн их наадмыг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт зохион байгуулж байна.

Наадмын шүүгчээр Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар, Монголын хүүхдийн ордны багш, Монгол улсын гавьяат багш Батнасангийн Энхтуяа, МХО-ны багш, Монгол Улсын гавьяат багш Сандуйжавын Ганчимэг нар шүүн явууллаа.

Говийн бүсийн хүүхдийн урлагийн их наадамд Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь зэрэг аймгуудын 260 авьяаслаг хүүхдүүд нийт 10 төрлөөр оролцлоо.

Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ


"Монголын хүүхдүүд-2019" говийн бүсийн урлагийн их наадам болов   
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй