Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-05-20 09:15:58

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Уран зохиолыг шүүмжлэлд “гал өрдсөн” доктор Г.Батсуурийнх”, “Ганцхан Г.Ганхүү мэддэг, бусад нь гадарладаг ч үгүй “Яг түүн шиг””, “Г.Тэмүүлэн: Монгол төрийн бодлогыг биднээс түрүүлээд Оюу толгой компани тодорхойлж байгаа нь буруу” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “А.Бямбажаргал: Улсаараа тоглох хэмжээний асуудлыг хөндөж буйгаа дахин дахин санах хэрэгтэй”, “Төрөлхийн гажгийг бүртгэхээс өөр эрдэм төрд алга уу”, “72 байршилд иргэдийн явах замыг чөлөөлжээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хөрс судлалын хүн судар”, “А.Бямбадорж: Байгууллага бүр дотооддоо мэргэжлийн хяналттай байх ёстой”, “Б.Ганхуяг: Дотоодын нийт бүтээгдэхүүний 6.2 хувийг бүрдүүлсэн” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Н.Оюундарь: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа бид дахин алдах ёсгүй”, “Монголын топ 100 аж ахуйн нэгжийг өргөмжиллөө”, “Дайны талбар мэт болчихсон иргэдийн сэтгэл зүйд буутай хүмүүс шударга үнэнийг тогтоох уу” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй