Шууд Chart

О.Насанбурмаа, Ц.Намуунцэцэг нар алтан медаль хүртжээ

2019-05-20 10:55:16

Чөлөөт бөхийн “Байгаль Опен” олон улсын тэмцээн ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод болж байна. Гурван өдөр үргэлжилж буй уг тэмцээнд манай улсаас 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, эхнээсээ амжилт үзүүлээд байна.

Тэмцээний эхний өдөр медалийн эзэд тодорч, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 68 кг-д МУГТ О.Насанбурмаа нар алт, спортын мастер Н.Анударь мөнгө, ОУХМ Буяндалайн Чимгээ нар хүрэл медаль тус хүртжээ. 

Мөн ОУХМ Х.Болортуяа мөнгөн медаль, ОУХМ Э.Цэвэгмид хүрэл медалийн эзэн болсон байна. Эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Б.Хонгорзул мөнгөн медаль, ОУХМ А.Батцэцэг, П.Шинэхүү нар хүрэл медалийн эзэн боллоо. Эрэгтэйчүүдийн 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг мөнгөн медаль, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 65 кг-д ОУХМ Б.Нямдорж нар хүрэл медалийн эзэн болжээ.

Тус тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга, 125 кг-д ОУХМ П.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 62 кг-д ОУХМ Ө.Пүрэвсүрэн, 76 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа, спортын мастер Г.Ариунжаргал нар алтан медалийн төлөө барилдсан байна. Эхний өдөр манай зургаан бөх шигшээд шалгарсан бол өчигдөр дахин зургаан бөх финалд шалгарчээ.

Эрэгтэйчүүдийн 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн, 92 кг-д спортын мастер М.Цогтгэрэл, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 62 кг-д ОУХМ Б.Шоовдор, спортын мастер Д.Түмэнхүслэн, 76 кг-д ОУХМ Г.Наранчимэг, спортын мастер Н.Загардулам нар өчигдөр хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.

Өчигдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг жингийн медалийн төлөөх барилдаан болсноор тэмцээн өндөрлөх юм.

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Насанбурмаа, Ц.Намуунцэцэг нар алтан медаль хүртжээ  
Үзсэн: 227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй