Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2019-05-20 11:20:49

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны тавдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 27-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 


-  Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаарна -

Баруун аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд зарим газраар, 24-нд ихэнх нутгаар, 27-нд зарим газраар бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи 22-23-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр, бусад хугацаанд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлээр дулаарч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.


Төвийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд зарим газраар, 25-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 25-нд зарим газраар, 23-24-ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлээр дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-25-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд зарим газраар тур зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур дулаарч шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан. 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.


Говийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 23-24-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур дулаарч шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 30-35 хэм дулаан байна. 25-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна. 


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 4033 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй