Шууд Chart

Д.Хүдэрбулга мөнгө, М.Лхагвагэрэл хүрэл медалийн эзэн боллоо

2019-05-20 11:31:52

“Байгаль Опен” ОУТ-ий эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох 125 кг-д “Инчёнь-2014” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий алт, гурван хүрэл медальт ОУХМ Доржхандын Хүдэрбулга мөнгө, залуучуудын болон 23 хүртлэх насны Азийн АШТ-ий дэд аварга ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл хүрэл медаль хүртлээ. 

Д.Хүдэрбулга шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Ден Живейд 1:4-өөр ялагдсан бол М.Лхагвагэрэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Нурсултан Азовыг 5:2-оор ялав.

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Хүдэрбулга мөнгө, М.Лхагвагэрэл хүрэл медалийн эзэн боллоо  
Үзсэн: 239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй