Шууд Chart

Сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэлээ

2019-05-20 11:51:25

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас Улаан загалмайн хороотой хамтран гамшгийн эрсдлийг бууруулах, хариу арга хэмжээ авахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, гамшигтай тэмцэх багийн гишүүдийг нэмэгдүүлэх зорилгоор “Сайн дурын идэвхтэн” бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад аймгийн сургууль, цэцэрлэгүүдээс нийт 90 ажилтныг хамруулан, болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд анхны болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх мэдлэг, чадварыг эзэмшүүлээд байна.

Мөн энэ үеэр сайн дурын идэвхтнүүдийг аранз болон хувцас хэрэглэлээр ханган ажиллалаа гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэлээ  
Үзсэн: 109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй