Шууд Chart

Египетийн Гиза пирамидын ойролцоо бөмбөг дэлбэрчээ

2019-05-20 12:01:52

Египетийн Гиза пирамидын ойролцоох Их музейн дэргэд бөмбөг дэлбэрч, 16 хүн гэмтэж, бэртжээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн олонх нь гадаадын жуулчид байсан тухай хэвлэлүүдэд мэдээлж байна. Тухайлбал, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын иргэд хамгийн ихээр өртсөн гэж “Франс Пресс” агентлагт дурджээ.

Нэгэн автобус музейн хашааны дэргэдүүр өнгөрөх үед тэсрэх төхөөрөмж ажилласан гэнэ. Энэ үеэр автобусанд 28 хүн байжээ.

Дэлбэрэлтээс болж улс орнууд Египетэд хийх нислэгүүдээ цуцалж магадгүй байна. Египетийн эдийн засгийн гол салбар нь аялал жуулчлал болохоор энэ нь тус улсад сөргөөр нөлөөлнө гэсэн үг.

Египетэд сүүлийн зургаан сарын хугацаанд жуулчид хоёр ч удаа халдлагад өртсөн юм. Өнгөрсөн 12 дугаар сард Вьетнамын гурван жуулчин, орон нутгийн нэгэн хөтөч замын хажуудах бөмбөгт өртөж, амиа алдсан билээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Египетийн Гиза пирамидын ойролцоо бөмбөг дэлбэрчээ   
Үзсэн: 678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй