Шууд Chart

Петро Порошенко огцрох бичигт гарын үсэг зуржээ

2019-05-20 12:16:24

Украины тав дахь Ерөнхийлөгч Петро Порошенко огцрох бичигт ням гарагт гарын үсэг зурлаа. Огцрох бичгийг тус улсын Үндэсний аюулгүй байдал Батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Олександр Турчинов бямба гарагт танилцуулсан байна. 

Петро Порошенко ард иргэддээ хандан хэлсэн үгээрээ дараагийн Ерөнхийлөгчдөө амжилт хүсээд, “Оросын талын түрэмгий үйлдэлтэй нүүр тулж байсан ч, бид бүхэн ардчиллаа хадгалж хамгаалж үлдэж чадсан. Маргаашнаас энэ эрх мэдэл шинэ Ерөнхийлөгчид шилжинэ” гэж хэлсэн байна.

Петро Порошенко Ерөнхийлөгчийн хувиар хийсэн сүүлийн мэдэгдэлдээ “Миний үүрэг бол улс орныхоо хүрсэн үр дүн амжилтыг хамгаалж, Европын холбоо, НАТО-гийн гишүүн болох зорилгоосоо буцахаас сэргийлж, шинэ Засгийн газраас шаргуу ажиллахыг шаардах болно. Сонгуулийн үеэр миний амлаж байсанчлан Европын холбоо болон НАТО-гийн гишүүнээр элсэх хүсэлтээ 2023 он гэхэд гаргана гэдэг стратегийн зорилт одоо ч хүчинтэй хэвээр. Энэ бол бие даасан тусгаар улсын хувьд цорын ганц баталгаа” гэж өгүүлжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Петро Порошенко огцрох бичигт гарын үсэг зуржээ   
Үзсэн: 865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-20 18:21
Америк бууны нохой. Хууль есны бус цусан зам татуулж гарсан урвагч.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-20 15:32
Orosiig uzen yadaj .Amerikiin alnii tsustai undaa ih uusnii chinii hor ni guigeed ogtsorch baina aa .muu bogs doloogch Hohol oo
Зочин [127.0.0.xxx] 2019-05-21 01:16
сэтгэгдэл бичээд байгаа нөхөр өөрт нь огт хамаагүй юманд уурлаж өөрийгөө ингэж зовоох хэрэг байна уу. аль эсвэл нөгөө хөлсний бичээч гэдэг нь юмуу. инээдтэй юмаа

Бидэнтэй нэгдээрэй