Шууд Chart

“Хуавэй” компани тайлбар хийхээс татгалзжээ

2019-05-20 13:15:18

Хятадын гар утас үйлдвэрлэгч “Хуавэй” компанийг АНУ-ын Засгийн газрын хар жагсаалтад оруулсны дараахан Америкийн “Гүүгл” корпораци тус компанитай бизнесийн хамтын ажиллагаагаа зогсоох гэж байна.

Энэ компанийн “Гүүгл”-ийн технологи, программ хангамжид нэвтрэх эрхийг нь хязгаарлах төлөвтэй байна гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ нь “Хуавэй” компани “Андройд” үйлдлийн системийг шинэчлэлийг авч чадахгүй болно гэсэн үг юм. Үүнээс гадна ийм гар утас эзэмшигчид “Гүүгл Плэй Стор” болон “Жи-мэйл” зэрэг цэс рүү орох боломжгүй болно. “Хуавэй” компани энэ асуудлаар “Би-Би-Си” агентлагт тайлбар хийхээс татгалзжээ.

Харин “Гүүгл” компанид ямар үйлчилгээ үзүүлэхээ болих тухай хэлэлцэж байна гэж эх сурвалж мэдээлсэн байна. Одоохондоо “Хуавэй” урьдын адил Андройд үйлдлийн системийг лицензийн дагуу ашиглаж байгаа юм.

“Хуавэй”-гийн бүтээгдэхүүнд "Андройд" үйлдлийн систем хэрэглэхийг хориглосноор ойрын ирээдүйд бизнест нь ноцтой хохирол учрах эрсдэлтэй гэж шинжээчид харж байна. Гар утас худалдан авагчид “Гүүгл Плэй Стор”-т нэвтрэх боломжгүй гар утас худалдан авахыг хүсэхгүй. Харин хэтдээ “Хуавэй” компани өөрсдийн гэсэн цэс, программтай болохыг үгүйсгэхгүй гэжээ.

Дэлхийн хэд хэдэн улсын Засгийн газар аюулгүй байдлын үүднээс харилцаа холбооны компаниуддаа 5G сүлжээнд “Хуавэй”-гийн тоног төхөөрөмж ашиглахыг хориглосон. Тэгвэл Их Британи улс БНХАУ-ын компанийн бүтээгдэхүүнийг албан ёсоор хориглоогүй юм.

АНУ-ын Худалдааны яам энэ сарын 15-нд “Хуавэй” компанийг АНУ-ын Үндэсний аюулгүй байдалтай харшилдах үйл ажиллагаа явуулсан гээд хар жагсаалтад оруулсан юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

“Хуавэй” компани тайлбар хийхээс татгалзжээ  
Үзсэн: 797 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-21 09:44
энэ америкууд ганцаараа дэлхийг ноёрхоно гэж боддог юмуу хаашайн
Зочин [127.0.0.xxx] 2019-05-20 21:28
Нууцын зэрэглэлтэй матэриалтай харьцдаг хүмүүс eр нь хятдын энэ утсыг ашиглаж болохгүй юм шиг байгаа юм. Сүлжээгээрээ дамжуулж тагнуулын ажиллагаа явуулсан гээд л байгаа юм гэж ойлгосон
Зочин [127.0.0.xxx] 2019-05-20 20:08
Хятад хохино
Монгол хүү [127.0.0.xxx] 2019-05-20 18:10
Энэ америкууд нэг л сонин болчихож, юу нь яах гээд байгаа болдоо нэг их сайн зүйл ер мэдэгдэхгүй л байна даа...

Бидэнтэй нэгдээрэй