Шууд Chart

Хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлын явцыг танилцуулав

2019-05-20 16:10:42

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэд, гахай, шувууны аж ахуйг хөдөө орон нутагт нүүлгэн шилжүүлэх ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.

Ерөнхий менежер танилцуулгадаа “Нийслэлийн Газрын албанаас мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн мал бүхий иргэдээс санал асуулга явуулахад СХД-ийн 21 дүгээр хороо, 335 дугаар гарам, Нарийны хэсэг, БЗД-ийн 20 дугаар хороо, Арцатын аманд мал аж ахуй эрхлэх хүсэлт гаргасныг харгалзан үзэж, таван дүүргийн мал бүхий 468 өрхийг дээрх газруудад нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан. СХД-ийн хоёр байршилд 325 өрх, БЗД-ийн Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэж өгсөн. НИТХ-ын 2019 оны 21/06 дугаар тогтоолоор нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийг шинэчлэн тогтоож БЗД-ийн 11 дүгээр хорооны Шалган нэвтрүүлэх товчоо, Ногоон зоорь, Туул зөрлөг, Ургах наран хороолол, СХД-ийн 32 дугаар хорооны Мал бордох, Баруунтуруун 384 дугаар гармын хэсэг, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Малчин, Өлийн ам, Таван толгой, Цоохор, Цагаан эргээс бусад хэсгийг нэмж хамруулсан” гэв.

Одоогийн байдлаар мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсээс хөдөө орон нутаг руу нүүх 1067 толгой мал бүхий 54 өрхийн судалгааг гаргаж, орон нутгийн Мал эмнэлгийн тасагтай хамтран хөдөө орон нутаг руу саадгүй нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа аж.


Хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлын явцыг танилцуулав  
Үзсэн: 182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй