Шууд Chart

Дональд Трамп Саудын Араб, Ираны эрх баригчдад анхааруулга өгчээ

2019-05-20 16:33:37

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Араб, Ираны эрх баригчдад анхааруулга өглөө. Дональд Трамп “Хэрэв Иран улс АНУ-ын ашиг сонирхолд халдаж дайтахыг хүсч байвал тэр нь тэдний төгсгөл болох болно. АНУ-д дахин заналхийлэх хэрэггүй” гэж "твиттер" хуудсандаа бичсэн байна.

Саудын Арабын талаас Иранд хандаж бүх талаар эсэргүүцэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Өнгөрөгч долоо хоногт Саудын Арабын газрын тос дамжуулах хоолойд халдсан хэрэгтэй холбоотойгоор Риад ийм мэдэгдэл хийснийг хэвлэлүүд мэдээлж байна.

Тэгвэл АНУ-ын засаг захиргааныхан өнгөрөгч долоо хоногт Ираны газрын тосны нийлүүлэлтийг бүр мөсөн зогсоох шийдвэр гаргасантай холбоотойгоор Тегеран, Вашингтоны харилцаа улам хурцдаад байгаа юм.

Нөгөө талаар Вашингтоны анхааруулж байсанчлан өнгөрөгч ням гарагт Иракийн нийслэл Багдад хотод агаараас пуужин харвасан. АНУ-ын талаас энэ сарын эхээр Ирак дахь Америкийн цэргийнхэн болоод бусад үүрэгтнүүдийн байгаа байрлалд Ираны талаас халдаж магадгүй гэж анхааруулж, Багдад хотыг орхин гарах үүрэг өгч байсан тухай хэвлэлүүд бичжээ.

Ням гарагийн энэ халдлагатай холбоотойгоор "Цагаан ордон" Америкийн цэргийн бөмбөгдөгч нэгж, агаарын хөлгийн цохилтын бүлэг гэсэн хоёр нэгжээ Ойрхи Дорнодод илгээгээд байна.

Ийм шалтгаанаар АНУ-ын эрх баригчид, Саудын Арабын зүгээс Ираныг Ойрхи Дорнодод хямрал авчирч байна гэж буруутгаж, ням гарагт анхааруулга өгсөн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп Саудын Араб, Ираны эрх баригчдад анхааруулга өгчээ   
Үзсэн: 271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй