Шууд Chart

Хагас автомат буу эзэмших дүрмийг чангатгах асуудлаар бүх нийтийн санал хураалт боллоо

2019-05-20 16:40:22

Швейцарь улсад ням гарагт хагас автомат буу эзэмших дүрмээ чангатгах асуудлаар бүх нийтийн санал хураалт боллоо. Санал хураалтын дараах санал асуулга, урьдчилсан шатны дүгнэлтээр тус улсын иргэдийн гуравны хоёр нь энэ шинэчлэлийг дэмжсэн байна.

Хагас автомат зэвсэг эзэмших шинэ, илүү хатуу дүрэм нь Европын холбоотой хийсэн гэрээг хадгалж үлдэх, тэр дундаа Шенгений бүс дэх улс орны цаашдын оролцоонд чухал нөлөөтэй гэдгийг Швейцарийн Засгийн газар иргэддээ урьдчилан анхааруулж байлаа. Харин шинэчлэлийг Швейцарийн буудлагын нийгэмлэг эсэргүүцэж, бүх нийтийн санал хураалт явуулахад хангалттай тооны гарын үсэг цуглуулсан юм.

Европын холбоо нь хэд хэдэн цуврал алан хядах ажиллагаанаас болж, хоёр жилийн өмнө зэвсэг эзэмших дүрмээ өөрчилсөн. Үүнд зарим төрлийн хагас автомат зэвсгийг оруулсан байна. Харин Швейцарь улсад хориглосон төрлийн зэвсгийг эзэмших боломжтой байжээ. Тэгвэл Швейцарийн Зэвсгийн тухай шинэ хуулийн дагуу том магазинтай хагас автомат бууг хориглох юм байна.

Швейцарь улсад эрчүүд 18-30 насандаа цэргийн алба хаах ёстой. Цэргээс халагдсаныхаа дараа өөрт нь олгосон зэвсгийг гэртээ хадгалахыг зөвшөөрдөг байжээ. Тус улсад иргэдийн гар дээр 2.3 сая нэгж зэвсэг бүртгэлтэй байдаг. Энэ нь 10 хүн тутмын гурав нь зэвсэг эзэмшдэг гэсэн үг юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Хагас автомат буу эзэмших дүрмийг чангатгах асуудлаар бүх нийтийн санал хураалт боллоо  
Үзсэн: 188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй