Шууд Chart

Нэр бүхий компаниудад хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээндээ өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө

2019-05-20 17:35:36

Он гарснаас хойших хугацаанд буюу 2019 оны тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд гурван компани нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасаа бүртгүүлсэн билээ. Эдгээрээс хоёр компанийн анхдагч зах зээлийн арилжаа нь амжилттай  болж, хоёрдогч зах зээл дээр хувьцаа нь арилжигдаж байгаа. Одоо гурав дахь компанийн захиалгын бүртгэл хийгдэж байна.

Энэ хугацаанд СЗХ-ноос “Жинст-Увс” ХК-д “Ард санхүүгийн нэгдэл” хаалттай ХК-ийг нэгтгэх, “Масдак ҮЦК” ХХК, “Батс ҮЦК” ХХК, “Сикап ҮЦК” ХХК, “Стандарт инвестмент ҮЦК” ХХК, “Өндөрхаан инвест ҮЦК” ХХК зэрэг таван компанид хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээндээ өөрчлөлт оруулах, “Эс Жи Капитал ҮЦК” ХХК, “Ард секюритиз ҮЦК” ХХК, “Гүүдсек ҮЦК” ХХК-д номинал дансаар дамжуулан харилцагчдад брокерийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг тус тус олголоо.

Түүнчлэн, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компани авсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 21 компани энэ чиглэлээр СЗХ-ноос тусгай зөвшөөрөл аваад байна.

Мөн Үнэт цаасны зах зээл дээр мөрдөгдөж буй СЗХ-ноос баталсан журам, дүрмийг шинэчлэх, Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх ажлын хүрээнд Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрмийг баталж, Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журмыг шинэчлэн баталлаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Нэр бүхий компаниудад хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээндээ өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө  
Үзсэн: 208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй