Шууд Chart

13-15 мянган иргэнийг 9 чиглэлээр мэргэшүүлнэ

2019-05-21 09:06:01

Монгол Улсын Засгийн газраас 2019 онд аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэж, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэхээр төлөвлөж, зочлох үйлчилгээний төрөлжсөн 10-12 сургалтын хөтөлбөрийг боловсруулж, зөөгч, бартендер, бариста, өрөөний болон гэрийн үйлчлэгч, тогооч, жолооч, ачаа зөөгч хаалгач гэсэн 9 мэргэжлээр орон нутгийн иргэдэд мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалтыг Улаанбаатар хот, 21 аймагт зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж өнөөдөр сургалтын нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэхүү сургалтанд 13-15 мянган иргэдийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд хамгийн гол ач холбогдол нь иргэдийг ажлын байртай болгож ядуурлыг бууруулах, зочлох үйлчилгээний салбарын чанарыг дээшлүүлэх нь бид бүхний улс орныхоо эдийн засагт оруулж буй бодит хувь нэмэр байх болно гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээлтийн үеэр онцлон хэлж байлаа.

Эх сурвалж: БОАЖЯ


13-15 мянган иргэнийг 9 чиглэлээр мэргэшүүлнэ  
Үзсэн: 209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй