Шууд Chart

Сургалтад хамрагдсан иргэд зочлох үйлчилгээний салбарт ажиллах эрхтэй болно

2019-05-21 09:10:07

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй сургалт улс орон даяар үнэ төлбөргүй явагдах бөгөөд тус салбарт ажиллаж буй мэргэжилтэн боловсон хүчний ур чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөц бэлтгэх, тогтвортой ажлын байраар хангах зэрэг хүрээнд Улаанбаатар, Төв, Хангай, Зүүн, Баруун, Говийн бүсэд нэгдсэн байдлаар ирэх зургаадугаар сарын 20-ныг хүртэл зохион байгуулна.

Сургалтад хамрагдсан иргэдийн хувьд мэргэшсэн чиглэлийн дагуу сертификаттай төгсөн бөгөөд орон нутгийн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй амралт жуулчны бааз, тур оператор компаниудад ажиллах боломжтой болж шаардлагатай хүний нөөцийн жагсаалтад бүртгэгдэнэ гэдгийг БОАЖЯ-ны АЖБЗГ-ын дарга С.Баясгалан хэллээ.

Зочлон үйлчилгээний сургалтын нээлтийн үеэр Тогооч, зөөгч , бартендарын сургалт болж нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, зоогийн газар, амралт жуулчны баазын ажилтнууд чиглэл тус бүрийн онол, дадлагын сургалтад хамрагдлаа.

Эх сурвалж: БОАЖЯ

 


Сургалтад хамрагдсан иргэд зочлох үйлчилгээний салбарт ажиллах эрхтэй болно  
Үзсэн: 144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй