Шууд Chart

“Бага насны 3 хүүхдийг хайрцганд хийж тээвэрлэсэн” гэсэн мэдээлэл худал болохыг тогтоожээ

2019-05-21 09:55:59

Хөвсгөл аймгийн иргэн “Н” нь өөрийн төрсөн эх “О”, хүрэн ах “М” нараас “Бага насны 3 хүүхдийг хайрцагт хийж гарыг нь хүлж тээвэрлэж байгаад баригдсан гэнэ” гэсэн бусдаас амь дамжин сонссон мэдээллийг өөрийн цахим хуудсандаа “Бага насны 3 хүүхдийг хайрцагт хийж гарыг нь хүлж тээвэрлэсэн байна болгоомжтой байгаарай” гэж байршуулсныг зарим хэвлэл, мэдээллийн байгууллага мэдээллийн үнэн бодит эсэхийг нягтлахгүй, дээрх үйл явдал болсон мэтээр өөрийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэд, олон нийтэд түгээсэн байна.

Эрүүгийн цагдаагийн алба, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид уг мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад дээрх мэдээлэл нь худал болох нь тогтоогдсон байна.

Иймд хэвлэл, мэдээллийн байгууллагууд иргэдийн ам дамжсан, худал “цуурхал” мэдээллийг албаны эх сурвалжаас нягтлахгүйгээр иргэд, олон нийтэд түгээхгүй байхыг анхааруулж байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ


“Бага насны 3 хүүхдийг хайрцганд хийж тээвэрлэсэн” гэсэн мэдээлэл худал болохыг тогтоожээ  
Үзсэн: 4427 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Бат [127.0.0.xxx] 2019-05-22 11:27
Энэ хог новш цуглуулж цацдаг сэтгүүлчдэд арга хэмжээ авдаг болмоор юм.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-21 18:14
худал мэдээлэл өгч хүмүүсийн амгалан тайван байдал алдуулсан хүмүүсийг яах вэ
Зочин [127.0.0.xxx] 2019-05-21 15:49
Uchiriig ni oloogvi bj bie bienruuge gairch dowtoldgoo bolie manaihaan uchigduriin ter medeenees bas jalga downi vzel muu muuhai vgs zunduu bichsen hardgsan huwshuliihun muuhai munhag arhangaihan yadag ch gene vv 1 tenger door amidarch 1l usnaas undalj bga eleg 1tnee haaniih ch bai arai uur untsuguus harj bie biedee sn sain saihniig tvgeej bai l daa zaluusa muuuuhai bolgoniig daamjiruulj uchig ni oloogvi bj hudlaa jirgehee zogsoo er bol zawtai hvn l hvnii muu muuhai harj eguuduj doromjiloj ywdag gesen shv zaluusa amaa ajiluulj bhaar arai uuruur setgej shn amidiry l da manaihaan
зочин [127.0.0.xxx] 2019-05-21 15:41
Хупал мэдээлэл тараасан, гүтгэсэн хүнийг олж өндөр хэмжээгээр торгоод бвал тнгэхээ болино доо
Зочин [127.0.0.xxx] 2019-05-21 15:12
Hudal yria damjuulj baiguulga tsochirduulahaa bolmoor ym arga hemzee awch zogsoomoor yma

Бидэнтэй нэгдээрэй