Шууд Chart

Хуйти босогчид Саудын Араб улс руу агаараас довтолжээ

2019-05-21 12:15:26

Ираны дэмжлэгийг авдаг Йемений Хуйти босогчид Саудын Араб улс руу агаараас довтолсон тухай "Ройтерс" мэдээллээ. Саудын Арабын өмнөд хилийн Нажран мужид байдаг нэгэн байгууламжид Хуйти босогчдын зэвсэглэсэн дрон буюу алсын удирдлагатай онгоц халдсан тухай Саудын Арабын төв мэдээллийн агентлаг мягмар гарагт мэдээлснийг "Ройтерс" уламжилсан байна. Мэдээллийг Сауд тэргүүтэй цэргийн эвслээс өгчээ.

Одоогоор хохирлын хэмжээг дурдаагүй байна. Оросын хэвлэлд бичсэнээр Хуйти босогчдын үйлдсэн гэх энэ халдлагын өмнөхөн Саудын Арабын агаараас хамгаалах пуужингийн систем Хуйти бүлгийнхнээс Мекка мужид нь илгээсэн хоёр пуужинг тогтоон устгасан байна. Гэхдээ Хуйтичууд Саудын хэвлэлд нийтэлсэн агаарын цохилтын мэдээллийг няцааж байна гэж "Спутник" бичжээ.

Саудын Араб Йемений Хуйти босогчидтой хийж байгаа зөрчил маргааныхаа цаад эзнээр Ираныг буруутгаж байгаа юм. Ингэхдээ даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгчтэй зэрэгцэн Риад мөн Ираны эсрэг анхааруулга өгсөн.

Харин Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханы даваа гарагийн үдэш “Ираны өндөр албаны бүх хүн АНУ болоод энэ улсын хориг шахалтын эсрэг зогсохоор тохиролцоонд хүрлээ” гэж "Ирна" агентлагт ярьсан байна. “Миний хувьд дипломатын болон яриа хэлэлцээний арга замыг илүүд үздэг ч одоогийн нөхцөлд яриа хэлэлцээ хийх боломж байхгүй” гэж Ираны ерөнхийлөгч төв мэдээллийн агентлагтаа ярьсныг хэвлэлүүд иш татаж байна.

Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны талд анхааруулахдаа “Энэ улсын албаны хүмүүс эхлээд санал дэвшүүлсэн нөхцөлд Тегерантай яриа хэлэлцээ хийхэд бэлэн” гэж ярьсан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Хуйти босогчид Саудын Араб улс руу агаараас довтолжээ   
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй